Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан чөлөөт бөхийн “Mongolia open-2017” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тус тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд тэмцээнд нийт БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна.
Харин манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байгаа юм.