Хятадын зүүн хойд Зилинь мужид энэ онд анх удаагаа шувууны томуугийн H7N9 вирусаар хүн өвдсөн тохиолдол бүртгэгдэв гэж Синьхуа мэдээллээ.
Уг вирусаар Тунхуа хотын 34 настай эрэгтэй өвчилсөн бөгөөд одоо биеийн байдал нь хүнд, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шувууны томуу гэдэг нь онцын шинж тэмдэггүйгээр өвчилдөг шувууны вирусын хурц халдварт өвчин юм. Энэ өвчний вирус нь өөр өөр төрөл дамжин өвчлүүлэх чадвартай гэнэ.
Хятадад вирусын H7N9 өсвөрөөр хамгийн анх хүн өвчилсөн тохиолдол 2013 онд бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн өвөл энэ өвчнөөр Хятадад нийт 458 хүн халдвар авсаны 160 нь өвчилсөн байжээ. Вирусын энэ өсвөрөөр өнгөрсөн гуравдугаар сард хятадын 47 хүн өвчилжээ.