Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдож эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа.
Түүний хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах алба экс Ерөнхийлөгчтэй холбоотой хавтаст хэргийг Прокурорийн газарт хүлээлгэж өгсөн байна. Тэгвэл Прокурорийн газраас "503 тоот сэжигтэнийг шүүх анхны хурал 5-р сарын 2-нд болно" гэж өнөөдөр мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан экс Ерөнхийлөгчийг өмгөөлж байгаа хоёр өмгөөлөгч "Шүүх хуралд бэлтгэх шаардлагатай тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт мөн гаргасан байна.