“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оролцохоор болж, багахан сюрприз барилаа. ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин лхагва гаригийн өглөө Улаанбаатарт хөл тавина. Хойд хөршөөс 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Испанийн Гранпри, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга Юлия Пронцевич, Өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга Надежда Соколова, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Сталвира Оршуш, оюутны дэлхийн аварга Вероника Чумикова, 2016 оны 23 хүртэлх насны Европын аварга Анжелика Фетошкина, Анжела Фоменко тэргүүтэй дандаа тив, дэлхийд танигдсан нядханууд Монголын эмэгтэй шилдэг бөхчүүдийн эсрэг хүч үзэх нь ээ.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг:
48 кг: Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина
53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук
55 кг: Нина Менкенова
58 кг: Вероника Чумикова
60 кг: Ульяна Тукуренова
63 кг: Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко
Дасгалжуулагч: Андрей Бузен, Руслан Пайнов