Дэлхийн эдийн засгийн өсөлт 2017 онд 3.5 хувьд хүрэх талаар ОУВС-гаас мягмар гаригт Вашингтон хотноо мэдэгдлээ. ОУВС-гийн зөвлөх Морис Обстфельдийн хийсэн уг мэдэгдэлд 2016 онд 3.1 хувийн өсөлттэй байсан дэлхийн эдийн засаг энэ жил 3.5 хувиар өсөх бол 2018 онд 3.6 хувиар өсөх төлөвтэй байгаа гэсэн байна. 2017 оны нэгдүгээр сард тус байгууллагын зүгээс гаргасан урьдчилсан таамгаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.4 хувиар өснө гэж байсан бол дээрх таамаг ийнхүү 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өсөх хандлагад Хятадын эдийн засгийн өсөлт ихээр нөлөөлснийг онцолсноос гадна дэлхийн улс орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах протекционист бодлогууд хор хохирол учруулсаар байгааг дурьдсан байна.
UBS /Э. Цаагий/
Сэтгэгдэл (1)