Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, МУХБ, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ болно. Тэмцээн энэ сарын 24-27-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.
Тус тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулах аж. Энэ жил ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн 50 жилийн ой тохиож байгаа юм байна.