Дэлхийн хамгийн өндөр настай Эмма Морано гэдэг эмэгтэй 117 нас 135 хоногтойдоо өнгөрсөн бямба гарагт таалал төгсчээ.
Тэрээр урт насласныхаа нууцыг өдөрт гурван өндөг, татсан мах хэрэглэж ирсэнтэй холбон тайлбарладаг байсан аж. Мөн ганцаардлаа урт наслахынхаа нууц хэмээн нэрлэдэг байжээ. Дашрамд дурдахад 2016 оны тавдугаар сард Сузанна Мушатт Жонс гэдэг америк эмэгтэй нас барсны дараа Морано дэлхийн хамгийн хөгшин эмэгтэй болсон байна. Тэрээр 1900 оноос өмнө төрсөн дэлхийн цорын ганц хүн байжээ.