Өнгөрсөн ням гарагийн өглөө үүрээр Пхеньян пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жюн Хюк мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “Пхеньян бямба гарагт болсон цэргийн парадын үеэр олон янзын пуужин үзүүлж, ням гарагт нэг баллистик пуужин харвасан нь бүх дэлхийд заналхийлэх хүчтэйгээ харуулах гэсэн хэрэг. Хэрвээ Пхеньян цаашид дахин цөмийн туршилт хийж, тив алгасах баллистик пуужин харвах зэргээр өдөөн хатгасан үйлдэл хийвэл манай улс зохих хариу арга хэмжээ авах болно” гэжээ.
Сэтгэгдэл (8)