АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод “Фэйсбүүк”-ээр “live” хийж, хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Тус хэргийг үйлдсэн гэмт этгээдийг Кливлендийн цагдаагийн газар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Гэмт этгээд машинаас бууж, явган хүний замаар алхаж явсан 74 настай хөгшин дээр очоод, хэдэн үг сольсны эцэст толгойд нь буудан хөнөөжээ. Тэрбээр энэ үйлдэлээ “Фэйсбүүк” орчинд “Live” буюу шууд дамжуулалтаар цацсан байна. Хохирогчийг хөнөөснийхөө дараа гэмт этгээд машиндаа буцаж суугаад явж одсон ажээ.
Гэмт Этгээдийг Стив Стивенс гэдэг бөгөөд цагдаагийн газар гэрэл зургийг нь “Твиттер” хуудсандаа нийтэлж, зэвсэглэсэн, онц аюултай этгээдээс урьдчилан сэргийлэх анхааруулгыг иргэдэд өгчээ. Энэхүү С.Стивенс гэгч нь өмнө нь цахим орчинд өөрийгөө олон хүний аминд хүрч байсан мэтээр бичиж байжээ.
Сэтгэгдэл (6)