Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг өнөөдөр прокурорт шилжүүлжээ. Түүний хэргийг шалгаж байгаа Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас, түүний хэргийг шалгаж эхэлсэнээс хойш 6 сарын дараа түүний хэргийг прокурорт шилжүүлж байгаа нь энэ аж. Ингэснээр шүүх хурал болох нь тодорхой болж байна.
Экс Ерөнхийлөгчийг төрийн нууцыг алдсан, төрийн нууцад хамаарагдах бичиг баримтыг бусдад дамжуулж өгсөн, төрийн албаны томилгоог журмын дагуу хийгээгүй, бусдаас авилгал авсан болон томоохон компаниудыг сайн дурын санд мөнгөн хандив өгүүлэхээр шахаж, дарамталсан зэрэг 13-н зүйл ангиар буруутгагдаж байгаа юм.
Үүн дээр Самсунг группийн дэд захирал И Че Юнг-ээс 36 тэрбум 800-н воны авилгал авсан хэрэг нэмэгдэж магадгүй юм байна.