Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын Сочү дүүрэг дэхь төв хорих байранд хоригдож байгаа билээ.
Тус улсын мөрдөн байцаах төв газраас түүнд 3-р сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн даруй тусгаарлан хорих шиьдвэр гаргасан бөгөөд экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь эдүгээ 15 хоногийн турш хоригдож байгаа юм байна.
Гэвч тэрээр хорих байранд хүргэгдсэн даруй эхний хоёр өдөр хорих өрөөнд биш, харин хорихын эмэгтэй ажилтнуудын амрах өрөөнд хоносон тухай мэдээлэл өнөөдөр цацагджээ.
Энэ тухай тус газраас "503 тоот сэжигтэнийг хорих болсон 10 ㎡ талбайтай, дотроо ариун цэврийн өрөө, зурагт, сандал ширээтэй өрөө нь 2013 оноос хойш ашиглагдаагүй байсан. Экс Ерөнхийлөгчийг хорих шийдвэр гэнэт гарсантай холбогдуулан уг өрөөг бага зэрэг засах, цэвэрлэх шаардлагатай байсны улмаас өөр өрөөнд хоёр хонуулаад, дараа нь зохих өрөө рүү нь шилжүүлсэн" гэж мэдэгдсэн байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
Сэтгэгдэл (1)