Хятадад болсон покерын үзүүлэх тоглолтын үеэр хиймэл оюун ухааны программ 90 мянган доллар хожжээ. Тэд зургаан тоглогчоос бүрдсэн багийг хожсон байна.
Энэ программыг "Lengpudashi" гэж нэрлэдэг бөгөөд таван өдөр үргэлжилсэн уг тэмцээний үеэр өрсөлдөгчдөө илд давуу ялж, нийтдээ 290 мянган доллар буюу 230 мянган фунт стерлинг хожжээ. Энэ нь он гарснаас хойш хиймэл оюун ухааны программ чадварлаг тоглогчдыг хожин ялалт байгуулсан хоёрдахь тохиолдол аж.
Энэ программыг АНУ-ын Карнеги Меллоны их сургуулийн профессор Туомас Сандхолм болон докторын зэрэг горилон суралцаж буй оюутан Ноам Браун нар зохион бүтээсэн байна. Шагналын мөнгийг энэ хоёр хүний үүсгэн байгуулсан "Strategic Machine" компанид шилжүүлэх юм байна.