Өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч асан, 503 дугаартай, сэжигтэн Пак Гын Хе-гээс тав дахь удаагаа байцаалт авах аж. Тус байцаалт дуусмагц түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх бололтой.
Өнөөдрийн байдлаар, Пак Гын Хе-д холбогдох хэргийг шалгаж буй Сөүл хотын мөрдөн байцаах газрын байцаагчид түүнээс дөрөв дэх удаагаа байцаалт аваад байгаа аж.
Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр БНСУ-д ерөнхийлөгчөө сонгох бүх нийтийн сонгууль зохион байгуулагдах тов гарч, сонгуулийн сурталчилгааны хугацаа энэ сарын 17-ны өдөр эхлэх юм байна. Түүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Пак Гын Хе-д холбогдох хэргийг ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шүүхээр шийдвэрлэх шаардлага тулгарчээ.
Сэтгэгдэл (2)