Хятадын эрх баригчид гадаадын тагнуулчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж авна гэдгээ мэдэгджээ. Тагнуулын үйл ажиллагааг илчлэх телефон шугамыг нээж, үнэтэй мэдээллийг 72 мянган ам.доллараар шагнаж урамшуулна хэмээн Бээжин хотын төрийн аюулгүй байдлын хорооноос зарлажээ.
Харин худал мэдээлэл өгсөн хүмүүсийг шийтгэх аж. Хятадын эрх баригчдын үзэж буйгаар, гадаадын тагнуулчид Бээжин хотыг сонгож мэдээлэл цуглуулах дуртай байдаг аж. Өнгөрсөн оноос эхлэн гадаадын тусгай албадын үйл ажиллагаанаас сэрэмжтэй байх сануулга гаргаж, гадаадын тагнуулуудтай хайр сэтгэлийн холбоо үүсгэхээс зайлсхийхийг зөвлөж байв.
“South China Morning Post” сонин мэдээлж буйгаар, тагнуулын талаарх мэдээллийг хүлээж авах шугам хоёр жилийн өмнө нээгдсэн ажээ.
Сэтгэгдэл (1)