АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн хамгаалалтын ажилтнуудын балмад үйлдэл зорчигчдыг цочиролд оруулсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна. Энэ талаарх бичлэгийг онгоцонд байсан нэгэн зорчигч хийсэн бөгөөд дунд эргэм насны ази эрэгтэйг суудлаас нь хүчээр татан онгоцны шалаар чирэн гаргаж байгааг харуулжээ.
50 секундын энэ бичлэгийг олон нийтийн сүлжээнд аль хэдийнэ 100 мянган удаа буцаан жиргэсэн байна. энэ үйлдэл нь United Airlines компанийн дөрвөн ажилтнаас үүджээ. Тус нислэгээр тус компаний дөрвөн ажилтан явах болсон тул сайн дураараа энэ нислэгээс татгалзах дөрвөн зорчигчийг хайжээ.
Компанийн зүгээс сайн дураараа үлдэх хүнд компанийн зүгээс 400 ам.долларын нөхөн төлбөрийг онгоцны буудалд нэг хонох төлбөр хэмээн өгөхөө зарласан ч хоёр хүн олдоогүй байна. Тиймээс хамгаалалтынхан өөрсдөө сонгожээ. Тэд ази гаралтай гэр бүлийн хоёрыг сонгосон боловч тэд буухыг хүсээгүй учраас ийнхүү хүч хэрэглэжээ.
Сэтгэгдэл (23)