Буддын шашны тэргүүн XIV Далай лам Энэтхэгийн зарим хотуудад шашны айлчлал хийж байна. Тэрбээр Таванг, Ариунчал, Прадеш хотуудад айлчилж, сүсэгтэн олонтойгоо уулзаж буй юм. Гэвч Далай ламын шашны айлчлал хийж буй хотууд Түвдтэй хиллэдэг учир БНХАУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ.
“Таванг бүс нутгийг БНХАУ-ын эх газрын нэгээхэн хэсэг” хэмээн Бээжин мэдэгдэж “Хятад, Энэтхэгийн маргаантай бүсэд буддын шашны тэргүүн айлчлал хийх нь хууль бус” гэсэн байна. Олон жилийн өмнөөс хоёр улс хилийн маргаантай байгаа юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын шашны айлчлал хийхээс урьтаж мэдэгдэл хийж байсан юм.
Тэгвэл айлчлалтай холбоотойгоор тус яам дахин мэдэгдэл хийж Энэтхэгийн эрх баригчдад анхааруулга өгчээ. “Далай ламаас болж хоёр улсын дипломат харилцаанд сэв сууж магадгүй” талаар Бээжин сануулсан байна. Одоогоор Нью Дели албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Сэтгэгдэл (9)