Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч сэжигтэн Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.
Түүний хэргийг шалгаж байгаа Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас өнгөрсөн мягмар гарагт 10 гаруй цаг байцаалт авсан бол пүрэв гарагт хоёр дахь удаагийн байцаалт авч эхэлжээ.
Сэжигтэн Пак Гын Хе өнгөрсөн удаад мэдүүлэг өгөхдөө түүнийг буруутгаж байгаа 13 зүйл ангийн хэргийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ удаа ч мөн өмгөөлөгчдийнхээ бэлтгэж очсон баримтууд дээр тулгуурлан өөрийгөө зөвтгөсөн байна.