Ажиглагчдын мэдээлснээр Сирийн төвийн бүсэд байрлах агаарын хүчний баазыг онилсон АНУ-ын пуужингийн цохилтод наад зах нь Сирийн 4 цэрэг амиа алджээ.
Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч байгууллагын мэдээлснээр, Сирийн “Шайрат” агаарын цэргийн хүчний баазыг Америкийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцноос “Томохавкс” төрлийн арав гаруй далавчит пуужингаар бөмбөгдөж, бааз бүхэлдээ устсан байна.
Орон нутгийн телевизийн мэдээгээр энэ явдлыг "Америкийн түрэмгийлэл" хэмээн нэрлэсэн байна.
Ажиглагчид уг дайралтыг Сирийн баруун хойд хэсэгт болсон химийн дайралтанд үзүүлж буй АНУ-ын хариу арга хэмжээ гэж үзэж байгаа юм.
Вашингтон Сирийн армийг Идлиб мужийн Хан-Шейхун хотод болсон химийн дайралтад буруутай гэж үзсэн боловч Дамаск эрс няцаасан билээ.
Өнгөрсөн мягмар гарагт Сирийн Гадаад хэргийн сайд Валиид аль-Муаллем дээрх Хан-Шейхун хотод болсон химийн довтолгоонд Сирийн цэргийн хүчин буруугүй гэдгийг мэдэгдсэн.
Сирийн арми алан хядах ажиллагаа явуулдаг “Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой “Нусра Фронт” бүлэглэлийн агуулах руу дайралт хийсэн бөгөөд тус агуулахад террористуудын Иракаас авчирсан химийн бодис байршиж байжээ.
Сэтгэгдэл (3)