Өмнөд Солонгосын хамгийн том, олон корпорацийг нэгтгэсэн "Samsung" группын тэргүүнийг хахууль өгсөн хэрэгт буруутгасныг тэрбээр баасан гарагт болсон шүүх хуралд оролцохдоо эрс няцаалаа.
Ли их хэмжээний мөнгийг тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон түүний дотны найзад өгсөн хэмээн буруутгагдаад байгаа юм.
Түүнийг 39 сая ам. долларын хахуулийн хэргээр 2 дугаар сард буруутгасан бөгөөд "Samsung" группын компаниудыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлсэний хариу болгож хахууль өгсөн гэж үзэж байгаа аж.
Тэрбээр Пакаас хариу нэхээгүй, тулгасан ялыг зөвтгөх баримт нотолгоо байхгүй хэмээн шүүх хурал дээр эрс үгүйсгэсэн байна.
Мөн тэрбээр "олон корпорацийг нэгтгэсэн бусад компаниуд үүнтэй ижил хэмжээний хөрөнгө мөнгийг хандивлаж болоод байхад яагаад заавал түүний компанийг хахууль өгсөн гэмт хэрэгт буруутгаад байгааг ойлгохгүй байна" гэжээ.
Пак Гын Хэг хахууль авсан болон бусад хэрэгт сэжиглэн 3 дугаар сарын 31-ний өдөр баривчилсан боловч тэрбээр мөн уг хэрэгт холбоогүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм.