Өнгөрсөн баасан гарагт АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын нэг сонирхолтой арга хэмжээ нь Дональд Трампын 5 настай зээ охины Хятадын төрийн тэргүүний өмнө үзүүлсэн ур чадвар байжээ.
Таван настай Арабелла Кушнер хүндэт зочдын өмнө Хятадын ардын дуу дуулж, эртний сонгодог шүлгийн хэсгээс уншиж сонирхуулсан байна. Түүнтэй хамт гурван настай дүү Жозеф Кушнер нь байсан гэнэ.
Энэ хоёр бол Трампын том охин Иванка, хүргэн Жаред Кушнер нарын хүүхдүүд юм. Арабелла охин 16 сартайгаасаа эхлэн хятад асрагчаасаа мандарин хэл сурч эхэлсэн гэдэг.
Very proud of Arabella and Joseph for their performance in honor of President Xi Jinping and Madame Peng Liyuan's official visit to the US! pic.twitter.com/fu3RIh26UO
— Ivanka Trump (@IvankaTrump) April 7, 2017
Сэтгэгдэл (1)