Санкт-Петербургийн орон сууцны байранд тавьсан тэсрэх төхөөрөмжийг мэргэжилтнүүд аюулгүй болгон устгасан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Пүрэв гарагийн өглөө аюултай төхөөрөмжийг Товарищескийн өргөн чөлөөний №22к1 байрнаас илрүүлээд байшингийн хийн хоолойг хааж, оршин суугчдыг нь хажуугийн хүүхдийн цэцэрлэгт нүүлгэн уг тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгон устгалаа гэж хотын тэр дүүргийн төлөөлөгч хэлжээ.
Хууль хяналтынхан эл хэрэгт холбогдуулан гурван террористыг саатуулаад байна. Тэд өмнө зүгийн хүмүүс байсан хэмээн "Фонтанка" портал мэдээлжээ. Тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгосны дараа оршин суугчдыг нь байрандаа эргэн орохыг зөвшөөрсөн байлаа.
Сэтгэгдэл (2)