Чөлөөт бөхийн ертөнцөд нэгэн бараан мэдээ дуулдлаа. ОУОХ-ны допингийн эсрэг төвөөс “Бээжин-2008” олимпийн наадмын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга, ДБХ-ны “Алдрын танхим”-ын гишүүн Узбекистаны алдарт бөх Артур Таймазов сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо. Түүнээс өнгөрсөн жилийн зургадугаар сард шинжилгээ авахад хориотой эмийн жагсаалтад байдаг “Метаболиты” хэмээх бодис илэрсэн.
Тэгвэл сорьцыг дахин шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Ингэснээр Таймазов олимпийн гурван алтынхаа нэгийг алдах нь тодорхой болж байна. Харин 120 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Бахтиор Ахмедовт түүний медаль шилжиж, Сиднейн олимпийн аварга Давид Мусульбес огшиж, мөнгө, Ираны Фардин Масуми хүрэл медаль хүртэх нь. Түүнчлэн Бээжингийн олимпийн наадмын 60 кг-ын жингийн мөнгөн медальт Украины Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Түүнээс цуснаас мөн “Метаболиты” хэмээх бодис илэрчээ. Украин эрийн медаль Японы Киничи Юмотод шилжиж, түүнд ялагдсан Монголчуудын эчнээ танил, буриад цустай, киргиз иргэншилтэй Базар Базаргүриевт хүрэл медаль очих юм.