Өнгөрсөн Даваа гарагт Санкт Петрбург хотын метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 14 хүний амийг хөнөөн 40 гаруй хүнийг шархтуулсан юм. ОХУ-ын хууль хяналтынхан халдлагыг үйлдсэн этгээдийг тогтоолоо. Халдагч нь Узбек үндэстэн Акбаржон Жалилов байсныг тагнуулын алба илрүүлсэн байна. Тэрбээр хэрэг явдлаас хоёрхон хоногийн өмнө 22 нас хүрчээ.
Жалилов Киргизийн өмнөд хэсэгт орших, Узбек үндэстнүүд голлон суудаг Ош хотоос ажил хийхээр Орост ирсэн хүн юм. Ош хотод Киргиз, Узбек үндэстний мөргөлдөөн үе үе гардаг. 2011 онд энэ хоёр үндэстний дунд гарсан томоохон мөргөлдөөний дүнд хэдэн зуун хүн алагдаж байжээ. Энэ явдлын дараа Жалилов ажил хийж амьдрахаар ОХУ-ыг зорьсон юм байна.
Гэхдээ Исламын улс бүлэглэлийн суртал нэвтрүүлэгт автаж Сири, Иракийг зорих нь бий. Ингэхдээ тэд Узбек үндэстнүүдийг голлон элсүүлдэг тухай тагнуулын мэдээлэл байгаа юм. Одоо ОХУ, Киргизийн аюулгүй байдлын албаныхан Жалиловын эцэг, эхийг байцааж, чухам ямар шалтгаанаар амиа золиослогч болсныг шалгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (5)