Өмнөд Солонгос улсын 18 дахь удаагийн ерөнхийлөгч Пак Гын Хе нь албан тушаалаасаа хугацаанаасаа өмнө огцорсонтой холбогдуулан, тус улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн 5-р сарын 9-нд зохион байгуулагдахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж дууссан ба өнөөгийн байдлаар тэргүүлэх таван намаас нэр дэвшигчид тодорсон байна.
Эдгээр нэр дэвшигчид дундаас нэр дэвшигч Мүн Че Ын-ийн рейтинг харьцангуй өндөр байгаа ба тэрээр таван жилийн өмнө экс ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй өрсөлдөж байсан туршлагатай ажээ.
Сэтгэгдэл (1)