Пхеньян өнөө өглөө ээлжит удаагаа пуужин харвасантай холбоотойгоор Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахын тулд Өмнөд Солонгосын цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжсэн байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгджээ.
Тус хорооны мэдэгдэлд “Умардын аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу барихын тулд манай улсын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна” гэжээ. Умард Солонгосын зүүн нутгийн боомт хот болох Синпогоос өнөө өглөөний 6:42 цагийн үед Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан билээ.
Сэтгэгдэл (4)