“Ягаан од” гэдэг маш ховор алмааз эрдэнэ Хонконгт болсон дуудлага худалдааны явцад 71 сая гаруй долларын үнэд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Үүнээс өмнө өөр ямар ч эрдэнийн чулуу ийм өндөр үнэд хүрч байгаагүй аж.
Зууван хэлбэртэй 59.6 карат энэ эрдэнийн чулуу үнэ хаялцуулж эхэлснээс хойш ердөө тавхан минутын дараа борлуулагдсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагч “Sotheby's” мэдэгдлээ. Алмаазыг 1999 онд Африкийн нэгэн уурхайгаас “De Beers” компани олборложээ.