Япончууд 1910-1945 онд Солонгосыг колоничилж байх үед дэлхийн II дайны үед япон цэргүүдэд зориулсан “янхны газар”-т ажиллуулж байжээ. Түүхчдийн тооцоолсноор, Өмнөд Солонгосын голдуу 200 мянга хүртэлх тооны эмэгтэйчүүд энэ газар ажилладаг гэдэг.
Тэгвэл Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн нэг нь өнөөдөр нас барсан тухай Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага мэдэгдлээ. “Японы армийнхны хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдэд туслах Солонгосын зөвлөл” байгууллагын мэдээлснээр, “зугаацуулагч эмэгтэй” байсан И Сон Док өнөө өглөөний 7:30 цагт 99 насандаа өөд болжээ.
Ингэснээр япончуудын өдөөсөн дайны гэмт хэргийн хохирогчдоос амьд сэрүүн байгаа нь ердөө 38 боллоо. Анх Өмнөд Солонгосын засгийн газраас гаргасан “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн жагсаалтад 238 хүн эмэгтэй байжээ.
Сэтгэгдэл (3)