Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, Дубай хотын цагдаагийн газар Цагаан ордны таван ажилтны цахим шууданд халдсан хэргээр гадаадын гурван иргэнийг баривчилжээ.
Цагдаагийн ажилтан Сауд аль-Халид "Al Bayan" сонинд ярилцлага өгөхдөө "Африкийн дээрэмчид" гэдэг нэртэй хакеруудын бүлэг тэдгээр хүмүүсийн цахим шууданд хууль бусаар нэвтэрч маш нууц мэдээллийг олж авсан гэжээ.
24-26 насны гурван хакерчин хэдэн жилийн өмнө авсан аяллын визээр АНЭУ-д амьдарч байжээ. Хамтдаа амьдарч байсан тэдний байр руу цагдаа нар дайран ороход сэжигтнүүд эсэргүүцэл үзүүлж зугтахыг завдсан байна. Уг байрнаас банкны данстай холбоотой 5 сая мэдээлэл, тусгай программ болон олон сая долларын бэлэн мөнгө олдсон байна.
Сэжигтнүүдийг мөрдөн шалгахад туслахыг АЭНУ-аас АНУ хүсчээ.
Сэтгэгдэл (1)