Монгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг NOVEL MELODY концертоо 4 дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолтуудых нь нэг билээ.
“NOVEL MELODY” concert 100 хувь шинэ бүтээлүүд байх ба концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээлүүд багтана. Тоглолтонд: Морин хуурын чуулга удирдаач Д.Түвшинсайхан /СТА/ Н.Жигжиддорж Урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно. Тоглолт 2017.04.16-нд улсын Филармонийн тайзнаа болно.