Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр дэлхийн алдарт хошин дуурийн нэг болох Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийг театрын тайзнаа эгшиглүүлэх гэж байна.
Бүх цаг үеийн хошин дуурийн тэргүүнд ордог уг суут бүтээлийг бичих үедээ Ж.Россини дөнгөж 29 настай байсан ба ердөө хорь хоногийн дотор бичсэн гэдэг. Ер нь Ж.Россини гайхмаар хурдтай хөгжмийн зохиолч гэдгээрээ алдартай гэнэ. Тэрээр 19 жилийн хугацаанд нийт 38 дуурь туурвисан ба жилд нэгээс хоёр дуурь бичдэг байжээ. Түүний “Севилийн үсчин” дуурийн удиртгал хэсэг нь маш сүрлэг, яруу аялгуутай.
“Севилийн үсчин” дуурийг анх 1979 онд Монголын тайзнаа тоглож эхэлсэн түүхтэй.Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий “Севилийн үсчин” хэмээх хошин дуурийн үйл явдал 18 дугаар зууны үед Испанийн Севилья хотод өрнөдөг байна. Ж.Россини "Севилийн үсчин" дуурийн гол дүр үзэсгэлэн төгс, гэнэн бүсгүй Розинад Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, үнэнч хайрын төлөө бүхнээ зориулсан гүн Альмавивад Соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд нар тоглоно.