Үхсэн малын маханд илрэх шинж тэмдгийн талаар Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийг танилцуулж байна. Малыг нядлаж цуслах үед биеийн бүх цус юүлэгдсэнээс мах, булчин нь улаан ягаандуу өнгөтэй байдаг.
Тэгвэл үхсэн малын махны цус нь юүлэгдэлгүй махандаа шингэснээс ерөнхийдөө улаан хүрэн өнгөтэй, гадаргуугийн болон булчингийн гүн дэх судаснууд цусаар дүүрсэн, хүрэн судаснууд гүрийж харагддаг. Чанах үед шөл нь бужигнасан нитгэлтэй, амтгүй байна.
Үхсэн малын махыг дээрх шинж тэмдгээс гадна лабораторийн шинжилгээгээр эцэслэн тогтооно.
Сэтгэгдэл (2)