АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама найз залуутай болжээ. Өдгөө 18 настай Малиа өчигдөр Нью Йорк хотноо нэгэн залуутай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Гэвч уг залууг Малиагийн найз залуу гэх мэдээллийг Обамагийн хувийн туслах эрс үгүйсгэжээ. Малиа ирэх есдүгээр сард “Харвард”-ын их сургуулийн улстөр судлалын ангид элсэн суралцах билээ.