Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ.
Тэрбээр “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд ур, ухаанаа хослуулж, үзэгчдийнхээ сэтгэлд дүрээ мөнхөлсөөр байна.
Мөн “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож орон нутгийн театруудад тоглуулж, 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулсан. Улмаар зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны кино бүтээж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулсан юм.
Сэтгэгдэл (2)