Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргажээ.
Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах газрын мэдээлсэнээр экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г буруутгаж байгаа 13-н зүйл ангийн хэргийг шалгах явцад зайлшгүй эрүүгийн хэрэг үүсгэх шаардлага гарч байгаа аж.
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах тусгай албанаас түүнийг Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-тай үгсэн хуйвалдаж, тус группийн үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Харин хариуд нь 43 тэрбум 300-н сая воны авилгал авч, үүнийг өөрийн дотны найз, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй хувааж авсан гэдгийг нотолсон байна.
Сэтгэгдэл (2)