УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны гишүүн, эдийн засагч Ли И Нин УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны ээлжит хэвлийн бага хурлын үеэр "Хятадын эдийн засгийн өсөлт 2017 онд 6.5 хувийг давах боломжтой" хэмээсэн байна.
Тэрбээр "Хятад улс шилжилтийн үе шатандаа явааг бид мэднэ. Өөрөөр хэлбэл уг нь эдийн засгийн хөгжилд хурд, тоог чухалчилж байсан бол одоо үр ашиг, чанарыг дээдлэх болсон учраас бүтцийн өөрчлөлт хийж байна. Өнөөгийн байдлаар, бид байнга өөрчлөлт, шинэчлэл хийж байж эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд хүрэх болно" гэжээ.
Хэдийгээр тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа ч тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж байгаа юм. Цаашид ч энэ тогтвортой байдал хэвээр хадгалагдана хэмээн эдийн засагч Ли И Нин үзэж байгаа юм. Түүх сөхөхөд 2010 онд Хятадын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй байсан бол 2015 онд 6.9 хувь, 2016 онд 6.7 хувь хүрсэн үзүүлэлттэй байна.