ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль болж өнгөрлөө. Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг тэмцээний Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил хүртэж, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар эзэлжээ.
Б.Оргил нь дуучны карьераа Камертон 2 шоунд оролцон ялж “Бид 4” хамтлагийн гишүүн болсноор эхлүүлж байсан юм.
Сэтгэгдэл (1)