Өмнөд Солонгосын прокурорын газар, авлигын шуугианы үр дүнд ажлаа алдсан Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Нотлох баримтыг аль хэдийн маш ихээр цуглуулсан боловч сэжигтэн түүний эсрэг бүхнээс татгалзсан учир зарим нэг нотлох баримтыг устгасан ч гэсэн баривчлах боломжтой юм” гэж прокурор хэлсэн байна.
“Учир нь шударга байх үүднээс түүнийг баривчлах хэрэгтэй. Экс ерөнхийлөгч зааврыг нь дагадаг байсан дотны найз Чой Сун Шиль, түүнчлэн бусад албан тушаалтныг аль хэдийн баривчилсан байна. Тиймээс түүнийг хурдан баривчлах ёстой” хэмээн тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (6)