Их Британийн баруун хэсэгт дэлбэрэлт болсны улмаас барилга нурж, 30 хүн шархадснаас хоёр нь ноцтой гэмтэл авчээ.
Урьдчилсан байдлаар, дэлбэрэлт ахуйн хий алдагдасны улмаас болсон гэж үзэж байгаа ажээ. Дэлбэрэлт Ливерпулийн орчмын Бебингтон хотын нэг байранд болсон ба уг нурсан барилгад бүжгийн студи ажилладаг байжээ. Бүжгийн студи хятад рестораны хажууд залган байрладаг ба дэлбэрэлт болох үед тус ресторанд үйлчлүүлэгч олонтой байжээ.
Зэргэлдээх байрны оршин суугчид маш хүчтэй доргилт мэдрэгдсэн гэж ярьжээ. Дэлбэрэлтэнд өртөж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бол ноцтой гэмтэл авсан хүмүүсийг Ливерпулийн Айнтри эмнэлэгт аваачжээ.