Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр зохион байгуулагдаж буй Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр аваргаа шалгаруулах юм.
Тус тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол энэ жил 25 багийн 125 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. “Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барих юм. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьж, хэн хамгийн том, урт загас барьсан нь аварга болдог журамтай.
Сэтгэгдэл (1)