Хойд Солонгосыг хаалттай, хэрцгий, чанд хатуу дэглэмтэй гэдгээр нь бид мэднэ. Тэгвэл яагаад ингэж дэлхийн хамгийн хатуу дэглэмтэй орон гэж нэрлэх болсныг тайлбарлах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс тус улсын 25 сая хүний 6 сая гаруйд нь хоол хүнсний тусламж хэрэгтэй гэсэн судалгаа гаргажээ.
Сурагчид өөрсдийнхөө суух ширээ, сандал болон дулааны мөнгийг төлдөг байна.
3G интернетийг зөвхөн гадны зочид л ашиглах эрхтэй.
Бүх телевизийн нэвтрүүлэг, программыг төрөөс хянаж байдаг.
Хэрэв хууль бус нэвтрүүлэг, кино үзвэл ийм шийтгэл хүлээж байдаг байна.
250 мянга гаруй хүн цахилгаанжсан тор бүхий шоронд амьдардаг гэсэн мэдээлэл байна.
1978 онд Ким Чен Ир Өмнөд Солонгосын кино найруулагчийг хулгайлжээ. Тэрбээр найман жилийн дараа оргож, нутагтаа ирсэн байна.
Хулгайлагдсан найруулагч залуу Ким Чен Ирийн ерөнхий продюсерээр ажилласан домгийн шинжтэй киног хийжээ.
Өмнөд Солонгосын газар нутаг доогуур ухсан цэргийн зориулалттай тунель. Үүнийгээ нүүрс гаргах зорилгоор ухсан гэж тайлбарладаг.
Хойд болон Өмнөд Солонгосын хилийн зурвас бол дэлхийн хамгийн цэрэгжсэн газар.
Улсын төсвийнхөө гуравны нэгийг цэрэг, арми, батлан хамгаалахын салбарт зарцуулдаг.
Энэтхэг, Хятад, АНУ-тай цэрэг, армийн хүчээрээ эн тэнцэх улс.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа цэргийн лагераас суллагдсан цэргүүдээс маш цөөхөн нь Хойд Солонгост үлджээ.
Энэ улсад өөр орноос ирсэн хэдхэн цагаач иргэн байдаг. Үүнд хоёр Солонгосын дайны үед үлдсэн зургаан америк цэрэг багтдаг юм.
Зөвхөн цэргийн болон Засгийн газрын эрх мэдэлтнүүд машин унадаг.
Ийм үс засалттай байхыг хамгийн сайхан нь гэж үздэг.
Америкчууд өдөрт дунджаар 2,594 калори илчлэгийг хоол хүнснээсээ авдаг бол Хойд Солонгосын иргэд үүнээс 5 дахин бага илчлэг авдаг.
1990 онд хоёр сая гаруй хүн газар тариалангийн буруу бодлогоос болж өлсөж үхсэн байна. Хэд хэдэн мужид хүний мах идсэн хэрэг гарсан тухай мэдээ байдаг.
Америк доллараар зэвсгийн худалдан авалт хийдэг хамгийн том хэрэглэгч.
Ким Чен Ирийн намтарт түүнийг төрөх үед Paektu ууланд давхар солонго татаж, шинэ од үзэгдсэн хэмээн бичсэн байдаг аж.
Мөн түүнийг гурван долоо хоногтой байхдаа анх алхсан гэх бөгөөд 1500 гаруй ном бичсэн гэдэг домог шиг яриа байдаг.
Ким Чен Уныг онгоцоор нисэхээс айдаг тул байнга галт тэргээр зорчдог байсан гэж Оросын нэгэн дипломатч хуучилжээ.
Сэтгэгдэл (13)