Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр болно.
Тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол энэ жил 25 багийн 125 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг бүр 250,000 төгрөг төлж оролцох мандатаа тус сумын ЗДТГ-аас авдаг. Энэ мөнгө нь сумандаа татвар хэлбэрээр үлдэж Өгийнуурыг хамгаалах ажилд зарцуулагддаг байна.
“Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барих юм. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьж, хэн хамгийн том, урт загас барьсан нь аварга болдог журамтай.
Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оноос Монголын спорт загасчлалын холбоо, “Өгий” сан, Өгийнуур сумын ЗДТГ хамтран 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
“Өгий цом 2017” тэмцээний үеэр Архангай аймгийн мөсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмээн болох юм.