Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган өчигдөр болсон билээ. Чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар бид мэдээлсэн.
Санал хураалтанд өрсөлдсөн Л.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн, Ц.Бат-Энх 14 төлөөлөгчийн саналыг тус тус авсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан 2 нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчдөөр сонгогджээ. Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр саналыг авч дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин 50.3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ.
Сэтгэгдэл (2)