АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннидигийн идэр залуудаа хөтөлж байсан өдрийн тэмдэглэлийг Бостонд болох дуудлага худалдаагаар худалдах гэж байна. Өдрийн тэмдэглэлдээ Кеннеди нацистуудын удирдагч Адольф Гитлерээр бахархаж явдаг тухайгаа бичсэн ажээ.
1945 онд 28 настай байсан Кеннеди “түүхэн дэх хамгийн хүчтэй хүмүүсийн нэг болохын хувьд Гитлер өөрийг нь бүчин авсан үзэн ядалтаас мултран гарч чадна” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ.
Ирээдүйн ерөнхийлөгчийн тэмдэглэлд мөн “Германы удирдагч тэрбээр улс орныхоо төлөө гэсэн хязгааргүй их тэмүүлэл амбицтай байсан учраас түүнийг дэлхийд учирч буй аюул гэж үзэх боллоо” гэж дурдсан байна.
Кеннеди нацистуудын удирдагч үхсэнээс хэдхэн сарын дараа Бавари муж дахь "Кельштайнхаус" хэмээх цайны байшинг очиж үзэх үеэрээ өдрийн тэмдэглэлдээ дээрх дүгнэлтүүдийг бичсэн аж. Кеннеди тухайн үед Номхон далайд цэргийн алба хаасныхаа дараа сэтгүүлчээр ажиллан, Европын орнуудаар аялж явжээ.
Өдрийн тэмдэглэлийг Бостон хотноо 4 дүгээр сарын 29-нд болох дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд анхны үнэ нь 200 мянга орчим доллар байх бололтой.