Үндэсний олимпийн хорооны чуулган “Шангрила” зочид буудалд болж байна. Чуулган дөрвөн жилд нэг удаа хуралддаг бөгөөд МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээс гадна ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийг сонгох юм.
Чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцдог уламжлалтай. МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө одоогийн тэргүүн Д.Загдсүрэн, Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ч.Зоригтбаатар, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар нэр дэвшээд байна.