“Fox News” телевиз Хойд Солонгос цөмийн туршилтад бэлтгэж дуусаад байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа туршилт хийгдэж магадгүй талаар мэдээллээ. Туршилт сарын эцэс рүү явагдаж магадгүйг эх сурвалж уг телевизэд өгүүлсэн байна.
Сануулахад, гуравдугаар сарын 22-нд БНАСАУ пуужингийн ээлжит туршилт хийсэн нь бүтэлгүй болсон байв. Америкийн цэргийнхний мэдээгээр Хойд Солонгосын зүүн эргээс хөөргөсөн пуужин гарааныхаа дараа хэдхэн секундын дараа дэлбэрчээ.
Туршилтыг АНУ-ын Төрийн департамент өчигдөр "Өдөөн хатгасан алхам" гэж нэрлээд Солонгосын хойгт тогтвортой байдлыг бусниулах үйл ажиллагаа хийхгүй байхын Пхеньянд уриалсан байна.
Сэтгэгдэл (1)