Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 13 минут үргэлжлэх видео бичлэгээ байршуулжээ. Бичлэгт террористууд гурван эмэгтэйг амьдаар нь шатааж буйгаар гарсан нь олныг айдаст автуулаад байна. Учир нь эмэгтэйчүүдийг шатаасан талаараа террористууд “Тэд ариун Аллахаас урвасан” гэж мэдэгджээ.
Энэ талаар Иракийн нэгэн хэвлэлийн мэдээлснээр "Амиа алдсан эмэгтэйчүүд Исламын улсын дайчидтай гэрлэхээс татгалзсан учир тус бүлэглэлийн хуулиар хатуу цээрлүүлсэн” гэж мэдээлжээ.
Исламын улс бүлэглэл өмнө нь Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаахаас нь гадна өөрсдийнх нь хяналтад байгаа бүс нутгуудад амьдарч буй бага насны 100 гаруй хүүхдийг шатаасан билээ.
Сэтгэгдэл (5)