“Терминатор” уран зөгнөлт киноны шинэ ангид Арнольд Шварцнеггэр тоглохгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “Терминатор”-ын дүрд тоглоход өөрийгөө дэндүү хөгшиднө. Тиймээс киноны үндсэн санааг гаргаж чадахгүй” гэсэн байна. Кино багийнхан энэ оны дундуур шинэ цувралын зураг авалтыг хийхээр төлөвлөж байсан ч А.Шварцнеггэр тоглохгүй болсонтой холбогдуулан зураг авалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Киноны багийнхан эхний байдлаар Вин Дизел, Дуейн Жонсон, Зак Эфрон нарыг кинонд тоглох боломжтой жүжигчдээр нэрлэжээ. Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээсэн уг кино нийт таван анги гарч одоогийн байдлаар гурван тэрбум ам.долларын ашиг олсон юм.
Б.Мөнх