Америкийн нэрт эрдэмтэн, геофизикч Стивен Майерс Дэлхий Ангарагтай мөргөлдөхийг үгүйсгэхгүй хэмээн мэдэгджээ.
Энэ тухай “Scientific American” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий маань Ангараг гаригтай мөргөлдөх аюул нүүрлэхгүй гэсэн баталгаа үгүй. Хэдийгээр онолын хувьд тийм магадлал маш өчүүхэн, боломжгүй шахуу ч гэсэн бас үгүйсгэх аргагүй” хэмээжээ.
Түүний удирдсан багийнхан сүүлийн 20-иод жил нарны аймгийн системийг судалж, эмх замбараагүй хөдөлгөөнүүдийг нь ажигласан нь шинжлэх ухаанд том нээлт болсон юм.
Үүний улмаас гариг хоорондын таталцал болон тойрог замын гажуудал бий болох бөгөөд үүний улмаас мөргөлдөх аюултай гэдгийг тэрбээр тайлбарлажээ. Тус сэтгүүлд дурдсанаар, сүүлийн 50 сая жилийн хугацаанд ойролцоогоор 2.4 сая жилийн давтамжтайгаар дэлхийн тойрог зам аажмаар хэлбэрээ өөрчилсөөр ирсэн гэнэ. Үүнд манай гаригийн цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн нь тухайн давтамжтай холбоотой гэнэ.