Их Британийн нийслэл Лондон хотын төв Уэстминстерт террорист халдлага болсны улмаас гурван хүн амь үрэгджээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш 3:00 цагийн үед Уэстминстерийн гүүрэн дээгүүр явж байсан явган зорчигчдыг автомашинтай нэгэн этгээд дайран явжээ.
Тэрбээр машинаасаа бууж ирээд, Лондон хотын төвд орших парламентын ордны гадна үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хутгалан хөнөөсөн байна. Цагдаа нарын мэдэгдсэнээр, халдлагын үеэр гурван хүн амиа алдаж, наад зах нь 40 хүн гэмтэж бэртсэний дотор гурван франц сурагч болон Румыны хоёр иргэн байгаа аж.
Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгажээ.
Чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага үйлдэх болсныг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.