BBC сувгаар шууд ярилцлага өгөхдөө ажлын өрөөний хаалгаа түгжихээ мартсаны улмаас гэр бүлээрээ интернэт ертөнцийн од болсон профессор Роберт Кэлли өчигдөр CNN сувагт ярилцлага өгчээ.
Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудснаа “CNN-ийн продюсер надад хаалгаа түгжихийг сануулсан” хэмээн бичсэн байна. Харин олон хүн түүнд хандан хаалгаа түгжихгүй байх, хүүхдүүдээ оролцуулахыг хүссэн мессэжүүд илгээсэн аж. Тухайлбал “Үгүй ээ! Бид Мэрионыг харахыг хүсч байна”, “хүүхдүүдээ оролцуул, гуйж байна”, “хаалгаа битгий түгжээч” зэргээр бичжээ.
Гэсэн ч CNN-ий шууд ярилцлага ямар нэг алдаагүй болж өнгөрсөн байна. Тэрбээр энэ удаагийнхаа ярилцлагыг Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар ярьсаар дуусгажээ.